1. Шагшуур, чипс
Шагшуур, чипс нь цадсан мэт мэдрэмж төрүүлж мөдхөн өгөх "тэжээллэг" хоолноосоо татгалзахад хүргэнэ. Мөн сахар давсны агууламж ихтэй тослон өндөртэй байдаг тул хүүхэддээ чипс, шагшуур зэргийг өгөхгүй байсан дээр.
2. Томчуудад зориулсан бэлэн хоол
Эдгээр нь мөн давс сахарны агууламж өндөртэй хадгалалт даах чадварыг нь нэмэх зорилгоор нэмсэн нэмэлт химийн бодисуудтай байдаг.
3.Амттан, чихэр, шоколад
Сахарын агууламж өндөртэй чихэр шоколад амттангууд хүүхдийн шүдний паланд гэмтэй байдаг. Чихэр, шоколад өгмөөр байвал хоолны үед бага хэмжээгээр өгөхийг зөвлөж байна.
Хүн хооллох үед их хэмжээний шүлс ялгарч чихэр жимсний хорт нөлөөг багасгадаг байна.
Шоколад ирис, резинэн чихэр г.м удаан хайлдаг чихрүүдиййг бодвол хор багатай байдаг. Хүүхэддээ чихэр өгөх бол хүлхэж удаан хугацаагаар амандаа байлгаж биш нэг дор идэхийг санал болгоорой. Нэг дор идсэн 2-3 чихэр цаг дутамд идсэн 2-3 чихрээс бага хортойг санаарай.
Чихэр шоколад идсэнийх нь дараа жижиг бяслаг бас идүүлж болох бөгөөд бяслаг чихрийн нөлөөг багасгадаг байна.
4. Газтай ундаа
Газтай ундаанд байдаг хүчил хүүхдийн тань шүдний хамгийн том дайсан. Сахар өндөртэй, ямар ч тэжээллэг чанаргүйн дээр зарим нь бүр кафейны агууламжтай байдаг.
Газтай ундаа цадсан мэт мэдрэмж төрүүлэнэ. Калор ихтэй тул байнга уудаг хүүхэд таргалах магадлал өндөр.
Хүүхдэд хэрэгтэй ашигтай шингэн гэвэл мэдээж сүү тэгээд ус.
5. Жүүс, жимсний шүүс
Эрүүл сонголт мэт сонсогдож байгаа ч байгалын сахарын агууламж өндөртэй мөн газтай ундаа шиг хүчиллэг байдаг.
Бор хоолонд орсон цагаас нь жимс ногооны шүүсийг зөвхөн хоолны үед шингэлж өгч болно. Шингэлсэн шүүсээ угжинд биш аяганд хийж хооллох үед нь уулгаарай.