Туркт онц байдлын хугацааг 3 сараар сунгалаа



АНКАРА. /Xinhua/. Туркийн парламент өчигдөр хуралдаж, онц байдлын хугацааг гурван сараар сунгах шийдвэр гаргажээ.

Турк цэргийн эргэлт хийх оролдлого гарсны дараа буюу өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд улс даяар онц байдал зарласан билээ. Туркт цэргийн эргэлт хийх оролдлогыг Фетулла Гюлен зохион байгуулсан гэж Туркийн эрх баригчид үзэж байгаа юм.

Онц байдлын хугацааг сунгаснаас гадна Туркийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдэв. Хуулийн төслийг энэ сарын 9-нд Ерөнхий Ассамблейд өргөн барих бөгөөд энэ сард багтаан батлах төлөвтэй байна.

Энэхүү хууль батлагдсанаар Туркийн Ерөнхийлөгчийн эрх мэдэл өргөжиж, улмаар Ерөнхийлөгч өөрийн намаа удирдах эрхтэй болох юм.

Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хууль тогтоогчид дэмжсэн хэдий ч олон нийтийн санал асуулга явуулна гэж  Туркийн Засгийн газар мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж : Montsame.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ