Тавин мянгатын дэвсгэрт хэвлэн олон нийтийг төөрөгдүүлжээ



Иргэдийг  хуурамч мэдээлэлд автахгүй байхыг Монголбанкнаас анхаарууллаа.

Учир нь тавин мянган  төгрөгийн дэвсгэрт  хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх тухай мэдээлэл  огт үндэслэлгүй гэдгийг мэдэгдэж байна. Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж  байгаа ч ташаа мэдээлэл дахин газар авч, тавин мянгатын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж буйг санаатай үйлдэл байж болзошгүй  хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мэдэгдэлд, "Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт гаргахыг  УИХ  хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэн шийддэг эрх бүхий субьект мөн.  Одоогоор  Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх хэрэгцээ байхгүй бөгөөд эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд  том мөнгөн дэвсгэрт хэвлэхэд анхаарах бус харин аль болох богино хугацаанд эдийн засгаа сэргээхэд анхаарна" хэмээн онцолжээ.

 
Эх сурвалж : Montsame.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ