Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг энэ сарын 9-нөөс хурааж эхэлнэ



Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан тус ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комисс өнөөдөр хуралдлаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан уг комисст Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн удирдлага мөн нийслэл, дүүргүүдийн татварын газрын дарга нар ордог байна.

Хуралдаанаар 2017 оны тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг эрчимжүүлэх, дүүргүүдэд албан татвар, төлбөр хураах үйлчилгээг нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийг бүрэн хамруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Энэ жилээс албан татвар төлсөн тээврийн хэрэгсэлд гурвалжин наалтыг дахин олгож эхлэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд гаргаж байлаа. Учир нь наалт хэрэглэхээ больсноос хойш замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл бүрийг зогсоон албан татвар, төлбөрөө төлсөн эсэхийг шалгах зэргээр хүндрэл үүсэх болсон байна. Иймд “Гурвалжин наалт”-ыг дахин нааж эхэлснээр хяналт шалгалтын ажил бодит үр дүнд хүрэх боломжтой гэж үзжээ. Түүнчлэн татвараа төлөөгүй тохиолдолд үзлэг оношлогоонд оруулахгүй байх зэрэг саналуудыг хэлж байв.

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулахаар болоод байна.

  • 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3, 8-аар төгссөн бол гуравдугаар сард
  • 4, 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5, 0-ээр төгссөн бол тавдугаар сард багтааж албан татвараа төлнө.

Манай улсад нийт 863 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өнгөрсөн онд 150 мянга орчим тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд оролцоогүй байна. Мөн 21 400 гаруй тээврийн хэрэгсэл огт татвараа төлөөгүй байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1483687848daatgal (1).jpg

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ