Төвбанк 21 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив



Монголбанк нэг долоо хоногтой 21 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0 хувийн ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 365.3 тэрбум төгрөг болжээ. 

ТБҮЦ-ны арилжааг 4 хэлбэрээр явуулж ирсэн. Тодруулбал тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарлахгүй арилжаа, тогтмол хүүтэй, хэмжээ хязгаарласан арилжаа, тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх арилжаа, хүүгийн дээд хязгаартай, хэмжээ хязгаарлахгүй арилжаа хийх нөхцлийг бүрдүүлсэн юм.

Тухайлбал ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж байв. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоожээ. Арилжааны энэхүү төрлийн хувьд бодлогын зорилтот хүү нь арилжааны голч хүү байв. 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ