Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас санаачлан томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэдэг 10 нэр төрлийн эмийг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс 0-5 насны хүүхэд ууж хэрэглэх, нэн шаардлагатай 10 төрлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн хөнгөлөлттэй олгоно. Хөнгөлөлттэй эм олгох журам нэгдүгээр сарын 2-оос гуравдугаар сарын 1-ний өдөр хүртлэх хугацаанд мөрдөгдөнө.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж өнөөдрийн байдлаар нийт эмнэлгээр үйлчлүүлсэн хүний 6.2 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдон, 10,000 хүн амд 40.6 тохиолдол бүртгэгдсэн, өвчилсөн хүмүүсийн 91.4 хувийг 15 хүртэлх нас, 69.9 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Түүнчлэн Улаанбаатар хотод амбулаториор үйлчлүүлсэн нийт хүний 7.3 хувь, 21 аймгийн амбулаторийн 5.3 хувь нь томуу, томуу төст өвчний оношоор оношлогдож, өвчлөлийн тоо өмнөх долоо хоногоос 0.8 хувиар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотой томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.
Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ ЭМИЙН ЖАГСААЛТ
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх дан найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ
/Үнэ-төгрөгөөр/
Д/д |
Ерөнхий нэршлийн дугаар |
Ерөнхий нэршил |
Латин нэршил |
Тун хэмжээ, хэлбэр |
Савлал-тын тоо |
Үнийн дээд хязгаар |
ЭМД-аас олгох хөнгөлөл-тийн хэмжээ |
||
1. Ампициллин |
|||||||||
1 |
1 |
Ампициллин (Х) |
Ampicillinum |
125мг/5мл |
1 |
2000 |
2000 |
||
2 |
250мг |
10 |
550-800 |
550-800 |
|||||
2. Амоксациллин |
|||||||||
3 |
2 |
Амоксициллин (Х) |
Amoxicillinum |
125мг |
20 |
12280 |
12280 |
||
4 |
250мг |
20 |
580-14920 |
580-14920 |
|||||
5 |
125мг/5мл -60мл |
1 |
4550-6750 |
4550-6750 |
|||||
6 |
125мг/5мл -12доз |
1 |
9500 |
9500 |
|||||
7 |
125мг/5мл -100мл |
1 |
4940 |
4940 |
|||||
8 |
250мг/5мл -100мл |
1 |
8800 |
8800 |
|||||
9 |
250мг/5мл -60мл |
1 |
3550 |
3550 |
|||||
10 |
250мг/5мл -12доз |
1 |
10500 |
10500 |
|||||
3. Тетрациклин |
|||||||||
11 |
3 |
Тетрациклин |
Tetracyclinum |
1% |
1 |
3500 |
3500 |
||
12 |
10 мг/г 5г |
1 |
3450 |
3450 |
|||||
4.Сальбутамол |
|||||||||
13 |
4 |
Сальбутамол |
Salbutamolum |
100мкг/доз-200доз |
1 |
7750 |
7750 |
||
14 |
100мкг |
1 |
7500 |
7500 |
|||||
15 |
4мг № 100 |
10 |
570 |
570 |
|||||
16 |
4мг №200 |
10 |
700 |
700 |
|||||
5. Ибупрофен |
|||||||||
17 |
5 |
Ибупрофен |
ibuprofenum |
200 мг шах № 24 |
10 |
3340 |
3340 |
||
18 |
100мг/5мл, 60-100 мл сироп |
1 |
9000 |
9000 |
|||||
6.Парацетамол |
|||||||||
19 |
6 |
Парацетамол |
Paracetamolum |
125 мг/5мл-60мл сироп |
1 |
8500 |
8500 |
||
20 |
1 |
3300 |
3300 |
||||||
21 |
125 мг лаа |
10 |
6500 |
6500 |
|||||
22 |
250 мг лаа |
10 |
7000 |
7000 |
|||||
7.Азитромицин |
|||||||||
23 |
7 |
Азитромицин |
Azithromycinium |
250 мг шахмал, капсул |
6 |
6000-24000 |
6000-24000 |
||
24 |
100мг/5мл, 20 мл сироп |
1 |
24000 |
24000 |
|||||
25 |
200мг/5мл, 20 мл сироп |
1 |
26300 |
26300 |
|||||
8. Цэр ховхлох эм |
|||||||||
26 |
8 |
Амброксол |
Ambroхolum |
30 мг шах №100 |
10 |
900 |
900 |
||
27 |
15 мг/5 мл-100 мл |
1 |
12500 |
12500 |
|||||
28 |
9 |
Ацетилцистейн |
Acetylcysteinum |
100 мг нунтаг, шахмал №20 |
10 |
4750 |
4750 |
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх нийлмэл найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ
/Үнэ-төгрөгөөр/
Д/д |
Ерөнхий нэршлийн дугаар |
Ерөнхий нэршил |
Латин нэршил |
Тун хэмжээ, хэлбэр |
Худалдааны нэршил |
Савлал-тын тоо |
Үнийн дээд хязгаар |
ЭМД-аас олгох хөнгөлөл-тийн хэмжээ |
5.Шингэн сэлбэх давсны бэлдмэл |
||||||||
29 |
10 |
Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз |
Natrii chloridum + Kalii chloridum+Natrii citratum Dihydratium +Glucosum |
11,95 г |
Хоросол - 50УС |
1 |
350 |
350 |
30 |
157 мкг |
Оралит |
1 |
300 |
300 |