АНУ-ын Беверли-Хиллс хотод кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 74 дэх удаагийн ёслолын ажиллагаа болж өнгөрөв. “La La Land” кино нэр дэвшсэн төрөл болгондоо ялалт байгуулжээ. Тодруулбал тус кино хамгийн шилдэг хөгжим, инээдмийн кино зэрэг долоон шагнал хүртэж дээд амжилт тогтоосон байна. Энэ киног саад бэрхшээл тохиолдох үед тайван бөгөөд уян хатан байж чаддаг мөрөөдөгч хүмүүст зориулжээ.
Тус кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Райан Гослинг, Эмма Стоун нар шилдэг эрэгтэй, эмэгтэй дүрийн шагнал хүртсэн бол Дэмиен Чазелле шилдэг кино найруулагч, шилдэг шинэ зохиол шагналын эзэн болсон байна. Үүний зэрэгцээ уг кино “Шилдэг хөгжим” төрөлд шалгарч, “City of Stars” дуугаараа хөгжмийн зохиолч Жастин Гурвич “Алтан бөмбөрцөг” шагнал хүртжээ.