АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өөрийн хүргэн болох Жаред Кушнерыг Цагаан ордны ахлах зөвлөхүүдийн нэгээр томилжээ.
35 настай Кушнер бол Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм. Түүний шинэ ажил нь дотоод болон гадаад бодлогын аль алиныг хамарна.
Д.Трампын ууган охин болох Иванкатай гэрлэсэн Кушнер бизнесийн талаар өргөн мэдлэгтэй нэгэн аж.
Түүнийг ахлах зөвлөхөөр томилсноо эргэн харахыг Ардчилсан намынхан уриалаад “хамаатан саднаа албан тушаалд томилохгүй байх тухай хууль болон үүсч болзошгүй ашиг сонирхлын зөрчлийг харгалзан үзэх хэрэгтэй” гэжээ.