Ерөнхийлөгчид нэр дэвшигчид 10-50 сая хүртэлх төгрөгийн хандив өгч болно



УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 70 гаруй саналын томьёолол бэлтгэн санал хурааж шийдвэрлэжээ. Ингээд ажлын хэсгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжсэн юм.

Ажлын хэсгийн саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Наранхүү, Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ нар улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ийм үед нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргах боломжгүй тул иргэн, хуулийн этгээдээс өгч болох хандивын хэмжээг хуулийн төсөлд тусгасан хэвээр нь үлдээх санал гаргав.

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил сонгуульд нэр дэвшигч хандив авах, ялангуяа аж ахуйн нэгжээс хандив авах нь сонгууль мөнгөний уралдаан болох, нэр дэвшигч нь мөнгөний эрхшээлд орох сөрөг талтай учраас ажлын хэсгийн саналыг дэмжиж буйгаа хэлсэн юм. Ингээд санал хураалгахад ажлын хэсгийн саналын томьёолол гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй тул Ерөнхийлөгчид нэр дэвшигчид иргэн 10 сая, хуулийн этгээд 50 сая төгрөг хүртэлх хэмжээний хандив өгч болохоор тусгасан төслийн заалт хэвээр үлдлээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ