Төвийн зургаан дүүргийн иргэдийн дуудлагыг 103 дугаарт хүлээн авч байна



Нийслэлийн Түргэн тусламжийн төв өнөөдрөөс эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн иргэдээс ирсэн дуудлагыг 103 утсандаа шууд хүлээн авч байна. Энэ талаар нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд “Төвийн 6 дүүргийн хүүхэд болон насанд хүрэгчдийн дуудлагыг 24 цагийн турш 103 дугаарт үнэ төлбөргүй хүлээн авснаар иргэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүлээн авах боломж бүрдлээ. Зөвхөн түргэн тусламжийн дуудлагыг 103 утсанд хүлээж авна. Зөвлөгөө болон үзлэгийг харьяа амбулаторид хийнэ. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 103 дугаарт ирсэн иргэдийн дуудлага нийслэлийн Түргэн тусламжийн төвийн салбарууд руу шилжих учраас шугам чөлөөгүй үед оператор хариу өгтөл утсаа тавилгүй хүлээх хэрэгтэй. Шугам чөлөөлөгдмөгц таны дуудлага холбогдох болно. Нэгэнт таны дуудлагыг манай ээлжийн зохицуулагч хүлээн авсан бол эргэн лавлах, шаардах зэргээр дахин залгаж ачаалал үүсгэхгүй байхыг иргэддээ анхааруулъя” гэлээ.

Иргэд өгсөн дуудлагынхаа талаар дахин тодруулах шаардлага гарвал Сонгинохайрхан 70193691, Баянзүрх 70193651, Хан-Уул 70193602, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийнхэн 70193625 утсаар хариуцсан ээлжийн зохицуулагчтай холбогдож мэдээлэл авах боломжтой юм байна.

Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг 2013 онд нийслэлийн Түргэн тусламжийн төвд нэгтгэснээр дуудлагын хүлээгдлийн хугацаа буурч, нийт дуудлагын 20 минутын доторх очилт нэмэгдэж, 75.3 хувьд хүрчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ