Эцэг эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар зөшилцөх уулзалт боллоо. Уулзалтын гол зорилго нь ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээг нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалттайгаар хангаж, бүх эрүүл мэндийн байгууллагын түвшинд ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийг оношооор нь ялгаварлан гадуурхалгүйгээр, тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдэгдсэн юм.
Энэ удаагийн уулзалтаар:
- Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар баримталж буй бодлого
- ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдал, ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээний тухай
- Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын өнөөгийн байдал
- Тэмбүү, төрөлхийн тэмбүү өвчний өнөөгийн байдал, мөрдөгдөж буй тушаал журам, бүртгэл мэдээлэл, хяналт, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгнө
- ХДХВ-ийн халдвартай эмэгтэйд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг харъяаллын дагуу үзүүлэх
- ХДХВ болон тэмбүүгийн халдвартай жирэмсэн эмэгтэйг эрт оношилж, эмчилгээнд хамруулснаар эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх, төрөх болон төрсний дараах эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар тус тус зөвшилцөж,
- ХДХВ-ийн халдварын өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн эм, эхийн сүү орлуулагчийг байгууллагын төсөвт суулгах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Хэдийгээр ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч эхээс хүүхдэд тэмбүүгийн халдвар дамжиж, хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн тохиолдлын тоо өндөр хэвээрээ байгаа нь биднийг илүү хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг шаардаж байнэ хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал уулзалтын төсгөлд хэлсэн үгэндээ онцоллоо.