Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан түүний гэргий Б.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгасаар арванэгэн сар болоод байсан. Тэгвэл түүнийг өнгөрсөн бямба гарагт /2016.09.10/ сулласан гэх мэдээлэл байна.
Зарим эх сурвалж Б.Булганыг С.Зориг агсны хэрэгт холбоогүй, өөр хэргээр шалгаж байгаа гэж мэдээлсэн. Харин зарим нь нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан тул түүнийг сулласан гэх зэргээр мэдээлж байна.
Ямартай ч баттай эх сурвалжийн мэдээлснээр Б.Булган суллагдаж, гэртээ харьжээ. Түүний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд бага зэрэг турсан гэж эх сурвалж мэдээлж байна. Б.Булганыг суллагдсанаас хойш олон сар гэрэлгүй байсан гэрийнх нь цонх гэрэлтэй байх болсон аж.
Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Мэдэхгүй. Тагнуулын байгууллага мэдээлэл өгнө” гэх хариулт өглөө.
Одоогоор Тагнуулын ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.