Өнөөдрөөс ихэнх нутгаар цасаар шуурч, хүйтэрнэ



Нэгдүгээр сарын 16-17-нд ихэнх нутгаар ялангуяа өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар цас ахиухан орж, салхи секундэд 12-14 метр хүрч ихэнх нутгаар цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, хальтиргаа гулгаа нэмэгдэх цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байна.

Сибирийн хүйтэн агаар энэ сарын 15-наас нутгийн баруун хойд хэсгээр шилжин ирж, 16-наас 19-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндий, Дархадын хотгороор -40...-45 градус, Монгол Алтайн өвөр хэсэг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35...-40 градуст хүрнэ.

Тал хээрийн нутгаар -28..-33 градус, Алтайн өвөр болон өмнөд говиор -19..-24 градус хүрч чангарах төлөвтэй тул малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, цахилгаан эрчим хүчний шугам зэрэгт хүндрэл учруулахын зэрэгцээ, цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ