Манайд МӨНГӨНИЙ худалдан авалт маш муу байгааг харуулсан залуусын давалгааг хүргэж байна.
Германы цалингийн доод хэмжээ буюу энгийн үйлдвэрийн туслах ажилтан 1.000 Евро хавьцаа буюу 2.300.000 ₮ авдаг.
Өртөг өндөртэй гэгддэг Германд 50 гаруй мянган төгрөгөнд найдвартай евро стандартын баталгаатай зурган дээрх хүнсийг дэлгүүрээс худалдан авч байна. Гэтэл манайд худалч хүнд тэр хоёр хиамыг винотой авахад л 50.000₮ болох байх.
Эдгээр бүтээгдхүүнийг Монголын дэлгүүрт худалдаж авахаар ойролцоо тооцож үзэхэд 200.000₮ болж байна. Энд хүнсний бүтээгдэхүүн Германтай харьцуулахад 4 дахин үнэтэй байна гэсэн үг.
Гэтэл Монголын цалингийн доод хэмжээ дөнгөж 240.000 төгрөг.
Жишээ нь Цэвэрлэгч бүтэн сар шал угаагаад авсан мөнгөөр зураг дээр байгаа, нэг удаа баярын ширээ ч дүүргэж чадахгүй, хоолондоо ч хангалттай хүрэхгүй зүйл авна. Биднийг нийтээр нь ингэж бүр арай дэндүү ядуу, боолчилж өлөн зэлмүүн “амьдруулж” байна. Монголчууд нь ч ингэж байхыг хүлцэн тэвчин өнгөрөөж бор хоногоо өнгөрөөж амьдралаа дуусгаж байна.
Гадаадад амьдардаг дэлхийн өнцөг бүрт тархан суугаа элэг нэгт Монголчуудаа, ойролцоо 50.000₮-т хэдий хэрийн хүнсний бүтээгдхүүн оршин суугаа газраа худалдаж авч болох талаар ЗУРАГ авч бидэн рүү илгээнээ үү. Үүгээрээ Төгрөгийн үнэгүйдлийг баримттайгаар баталж харуулах юм.