2020 он гэхэд Монголбанкны алтны нөөцийг 150 тоннд хүргэнэ



Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар “Алт-2” хөтөлбөр баталсан талаар УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж мэдээлэв.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн УИХ-аар баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах ерөнхий төлөвлөгөө”-нд ч уг асуудлыг тусгасан байна. Энэ хүрээнд ШУА болон БОАЖЯ, Сангийн яам, УУХҮЯ болон Монголбанк хамтран “Алт-2” хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлцүүлж, батлуулсан хэмээн мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Уг хөтөлбөр нь эдийн засгийн хүндрэлээс гарахад томоохон түлхэц үзүүлэх ашигт малтмалын олборлолт, тэр дундаа алт олборлолтыг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд жил бүр алтны олборлолтыг 2-5 тонноор нэмэхээр тусгасан байна. Ингэснээр алт олборлолт 25 тонн ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдэж, 2020 он гэхэд алтны нөөц 150 тонн болох юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломж бүрдэнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ЗГХЭГ хууль эрхзүйн орчин болон орон нутаг хоорондын харилцаа, уялдаа холбоог хангах үүрэг хүлээнэ. Харин БОАЖЯ нөхөн сэргээлтийн асуудлыг хариуцах аж. “Алт-2” хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Сангийн яам болон Монголбанк хамтран шийдвэрлэнэ. Энэ хөтөлбөрийг тогтвортой, урт хугацаанд хэрэгжүүлэхийн тулд ажиллах болно. Үндэсний Статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг бүрдүүлдэг" гэлээ.

 
Эх сурвалж : Montsame.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ