10 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц нээлтээ хийнэ




Дархан-Уул аймагт 10 МВт-ын нарны цахилгаан станц нээлтээ өнөөдөр хийнэ. Сэргээгдэх эрчим хүчний нэгэн станц ийнхүү албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна.

Энэхүү станцыг "Solar Power International" компани Японы "Sharp" корпораци, "Shigemitsu Shoji" хамтран байгуулж байна. Энэхүү цахилгаан станц нь 10 МВт-ын хүчин чадалтай, жилд 15.2 сая КВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж. Монгол Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох нарны цахилгаан станцыг таван сарын хугацаанд байгуулсан гэдийг Эрчим хүчний зохицуулах хорооноос онцолж байна.

Өдгөө Тайширын Дөргөн Усан цахилгаан станц /23 МВт /, Дарханы нарны цахилгаан станц /10 МВт /, Салхитын салхин цахилгаан станц /50 МВт/, Сайншандын салхин цахилган станцууд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч буюу нүүрс түлэхгүйгээр цахилгаан гаргаж авах аргыг амжилттайгаар туршиж байгаа нь энэ юм.

 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
1
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ