Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлжээ



Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг эрхэмлсэн шилэн эмнэлэг, шилэн эрүүл мэндийн байгууллага болохоор идэвхи зүтгэл, санаачлага гарган зорин ажиллаж байгаа.
Энэ үйл ажиллагааны хүрээнд ажилчдын цайны газрын зориулалтаар ашиглаж байсан 16м2 өрөөнд “Барилгачин Залуучуудын Холбоо” ТББ-тай хамтран 5.5 сая төгрөгийн иж бүрэн засвар тохижолт хийжээ.

Мөн  эмнэлгийн зүрхний болон мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын өрөөнүүдэд эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөг тохижуулан үйл ажиллагаанд оруулсан байна. Тус өрөөнд мэс засалд орсон эмчлүүлэгчийн биеийн байдлын лавлагаа авах зориулалтын дотуур утас болон эмчлүүлэгчдийн биеийн байдлыг цаг тухай бүрт мэдээллэх зориулалтын LCD дэлгэц байршуулсан нь цаг олсон шинэчлэл болжээ.
Үүнээс гадна мэс засал эмчилгээнд орж буй эмчлүүлэгчдийн талаарх бодит цагийн мэдээллээр эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийнхэнийг хангах зорилгоор 2, 3, 4 давхарын нийтийн эзэмшлийн хэсгүүдэд мэдээллийн дэлгэц 4, урсдаг зарын самбар 2, мэдээллийн самбар 7-г байршуулан, мэдээлэл өгөх үйл ажиллагааг тогтмолжуулсан байна.

Эх сурвалж : Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ