Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонслоо. Төрийн ордны барилга 1947 онд анх барьж эхлэн, 1951 онд ашиглалтад оруулжээ. Нийт 19 блокоос бүрдсэн Төрийн ордны барилгад холбогдох байгууллагын 13 мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг дөрвөн сарын турш нарийвчилсан үзлэг, шалгалт хийжээ. Шалгалтаар барилгын үндсэн хийц, бүтцэд илэрсэн зөрчил, дутагдлын улам даамжирч, ашиглалтын үеийн аюулгүй байдал алдагдаж, хүний амь нас эрсдэж болзошгүй нөхцөл байдалтай болсон байна.
БХБЯ-ны гаргасан урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 хэсгийг буулгаж, дахин барихад ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг хүчитгэн засварлахад 3.6 тэрбум төгрөг, нийт 42.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Харин 2018 оноос Төрийн ордны барилгыг үе шаттайгаар буулгаж, дахин засварлахад боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд Засгийн газарт чиглэл өглөө.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа