Машинтай хүн бүрийн мэдвэл зохих ЗҮЙЛС



AAR (Automatic Air Recirculation) – БМВ маркийн автомашины бүхээг дотор хортой хий бий болоход агаарын дахин сэлгэлт хийх сэнс автоматаар залгагдах төхөөрөмж.

ABC (Active Body Control)– Мерседес-Бенц маркийн автомашины амортизаторын хөшүүн байдал ба автомашины хамгийн доод цэгээс замын хавтгай хүртлэх өндрийг тохируулдаг идэвхжүүлсэн хяналт.

ABS (Anti –lock Braking System)- тоормослох үед дугуй зуурахаас сэргийлэх төхөөрөмж юм.

ACD (Active Center Differential) – Асфальт, чулуун, цастай зам гэсэн 3 ажилбар бүхий тохируулгатай Мицубиши маркийн автомашины тэнхлэг хоорондын дифференциал юм.

ADB-X (Automatic Differential Brake) – Тоормослох үед хий эргэж байгаа дугуйн эргэлтийг автоматаар сааруулах электрон төхөөрөмж DSC (Dynamic Stability Control) -ийн иж бүрдэлд ордог.

ASC+T (Automatic Stability Control +Traction) - Хөтлөх дугуй хий эргэхийг зогсоох, чиглүүлэх тогтворжуулах систем.

ASR (Anti Slip Regulation) – Автомашин хүчээ авч хурдлахад хөтлөх дугуйн хий эргэхийг сааруулагч. Ихэнх автомашинуудад ESP-ийн иж бүрдэлд ордог.



AWC (All Wheel Control) – Бүх дугуй нь хөтлөдөг Мицубиши маркийн автомашинуудын дугуйн эргэлтийн момент, тоормослолт, гүшин холбооны хөшүүн чанар ба жолооны хүрдэн дээрх хүч зэргийг хянах иж бүрэн төхөөрөмж юм.

AYC (Active Yaw Control) –Автомашин чиглэлээ өөрчилж эргэх үед баруун болон зүүн дугуйнуудын эргэлтийг тохируулж эргэлтийн моментийг хуваарилах Мицубиши маркийн автомашины дифференциал юм.

BA (Brake Assist) – Автомашины гэнэтийн зогсолтын үед тоормосны системийн даралтыг нэмж жолоочид туслах төхөөмөрж Мерседес-Бенц автомашинд BAS систем гэж нэрлэгддэг.

CBC (Cornering Brake Control) – Автомашины чиглэлээ өөрчилж эргэх үйлдэл хийхэд тоормосны хүчийг хуваарилах систем юм.

CBS (Condition Based Service) - БМВ маркийн автомашины гэмтлийг оношлох ба түлхүүрт суулгасан электрон төхөөрөмжинд гэмтлийн тухай мэдээллийг хадгалдаг.

DAC (Downhill Assist Control) - Уулын замд уруудах үед хурдыг тогтоосон хэмжээнд баригч (чигээрээ явахад 5-7 км/ц, ухрахад 3-5 км/ц-аас хэтрэхгүй)

DRC (Dynamic Ride Control) – Замын нөхцөлөөс хамааруулан Ауди маркийн автомашины амортизаторын үзүүлэлтийг өөрчлөх механик төхөөрөмж.

DSC (Dynamic Stability Control) – Олон нийтэд ESP гэж нэрлэгдэх системийн БМВ пүүсийн томьёолол. Аюултай нөхцөл байдал илрэхэд автомашиныг хэрэгтэй замналаар явуулахын тулд хөдөлгүүрийн эргэлтийг сааруулж, дугуйнуудын аль нэгийг эсвэл хосоор нь зогсоох боломжийг олгодог хяналт.

DSG (Direct Shift Gearbox) - Автомашины хүчин чадлыг сааруулахгүйгээр хурдны хайрцгийн араа солилтыг хангах хос дискэн холбоо бүхий Ауди маркийн автомашины роботжуулсан хурдны хайрцаг юм.

ESP (Electronic Stability Program) - Аюултай нөхцөл байдалд хунгартай эсвэл эвдрэлтэй замыг туулахын тулд зүтгэх ба тоормосны удирдлагыг өөртөө авч, тогтворжуулдаг систем юм.

 
Эх сурвалж : mnb.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ