Солонгос Улстай хамтарсан “Телемедицины төсөл”-ийн үйл ажиллагаа эхэллээ



2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн уулзалтын үеэр байгуулсан Монгол, Солонгос хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй “Телемедицины төсөл”-ийн хүрээнд ЭХЭМҮТ нь ЭВХА Эмэгтэйчүүдийн их сургуулийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байна.

Уг төслийн хамтын ажиллагааны зорилго нь анагаах ухааны дэвшилтэт технологи болох Tелецервикографийн аргыг эсийн шинжилгээтэй хавсран умайн хүзүүний хорт хавдрын урьтал эмгэг, хавдрыг эрт үед нь оношилж эмчлэх, дэвшилтэт технологийн мэдээллүүд солилцох, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, туршлага солилцоход чиглэгдэх юм.

Энэхүү төслийн нээлтийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр зохион байгуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа, БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх хатагтай Kim Meeok, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, БНСУ-ын ЭМЯ-ны Глобаль эрүүл мэндийн албаны дэд захирал Jonah Goh нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн БНСУ-ын ЭВХА эмнэлгийн дэд захирал Yoo Kyung Ha, Орхон аймгийн БОЭТ-ийн захирал Б.Батсүх нар онлайнаар мэндчилгээ дэвшүүлж оролцлоо.

Мөн төслийн хүрээнд 2016-2017 онд нийт 3 аймгийн (Орхон, Дорнод, Ховд) Бүсийн оношилгоо эмчилгээ төвийг ЭХЭМҮТ ба Солонгос улсын ЭВХА их сургуулийн эмнэлэгтэй холбон, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр ховор, хүндэрсэн тохиолдлын оношилгоо, эмчилгээг хамтран шийдэх, эмч, мэргэжилтний дунд сургалт зохион байгуулах, шаардлагатай зарим багаж хэрэгслээр хангаж ажиллахаар төлөвлөжээ.

Төслийн дараагийн шатанд Дорнод, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг хамруулахаар ажиллаж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ