Арбитрын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв



УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга юм.

Монгол Улсад арбитртай холбоотой харилцааг зохицуулсан БНМАУ-ын Арбитрын байгууллагын тухай, Гадаад худалдааны арбитрын тухай зэрэг хуулиуд үйлчилж байсан бөгөөд 2003 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. 2003 оны Арбитрын тухай хуулийг НҮБ-ын Олон улсын худалдааны эрхзүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байна. Арбитрын тухай хуульд 2007 оны 08 дугаар сарын 03-нд, 2011 оны 02 дугаар сарын 10-нд, 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт орсон боловч зарчмын шинжтэй өөрчлөлт тусгагдаагүй. Одоогийн хэлэлцэж буй шинэчилсэн найруулгад өөрийн орны онцлог, НҮБ-ын Загвар хуульд нийцүүлэн, бусад улсын шилдэг туршлагыг судлан боловсруулжээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж манай улс томоохон маргаанд татагдан орж байсан удаатай. Гэхдээ тэдгээр хурал нь хилийн чанадад болж, цөөнгүй тохиолдолд манай улс ялалт байгуулж байсан гэв. Харин Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, "Монголынхоо шүүхийг дээш доош нь татсан асуудал байхгүй. Цаг үетэйгээ нийцүүлж гаргаж байгаа шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ