“Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшлийн 51 хувийг шалгах хэрэгтэй гэв



“Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн эзэмшлийн 51 хувьд шалгалт хийх хэрэгтэй хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэв.

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет" компани дахь “Монгол зэс” корпорацийн эзэмшлийн 49 хувьд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх явцад АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Ажлын хэсгээс санал, дүгнэлтээ байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд тараасан нь танилцах боломж олгосонгүй. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шалгалтын материалыг маш сайн судлах ёстой тул завсарлага авсан хэмээн мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалж зээл авсан. Хэдэн төгрөгийн зээл авсан нь тодорхойгүй байгаа. Мөн энэ үйлдвэрт улс төрчдийн шахааны бизнес их бий. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр 2004 онд “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ байгуулж, бүтээгдэхүүн нийлүүлсэн гэсэн баримт байдаг. Энэ мэт олон асуудал байгаа тул Хууль зүйн байнгын хороонд 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулах санал хүргүүлнэ” гэлээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ