УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзав



УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар өнөөдөр /2017.01.23/ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроловаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Элчин сайд хатагтай Ивана Гроловаг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд “Аливаа улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь жижиг, дунд үйлдвэрлэгчид байдаг. Үүнийг үлгэрлэн харуулж буй орон бол Чех Улс. Тийм ч учраас бид танай улсын арвин туршлагаас судлах,  хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан байгууллагуудыг холбох, үр дүнтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах хүсэлтэй байна. Иймд та өөрийн зүгээс дэмжин ажиллахыг хүсэж байна” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролова хэлэхдээ “Хоёр улсын харилцаа маш сайн түвшинд байгаа төдийгүй манай хоёр улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэл тэр дундаа хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлага бий. Таны саналыг судалж үзээд хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, хамтын ажиллагааг өрнүүлэх асуудлыг хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллана” хэмээв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ