Сонгуулийн Ерөнхий хорооны шинэ гишүүн Өлзийбатын Энхтөр өнөөдөр тангараг өргөлөө.
Тэрбээр Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ ийнхүү батлан тангараглав.
Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болсон энэ арга хэмжээг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүн Д.Лүндээжанцан удирдан явууллаа.
Тангараг өргөх ажиллагаанд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Д.Болдсайхан болон албаны бусад хүн оролцов.