Хөрш орнуудтай хийсэн гадаад худалдаа буурсан үзүүлэлттэй байна



Энэ оны эхний 12 сарын  гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн  оны  мөн  үеэс  2.3%-иар  буюу  191.5  сая  ам.доллараар  буурч  8275.3  сая  ам.долларт  хүрсэн.  Үүндэкспорт 5.3%-иар буюу 248.1 сая ам.доллараар өссөн хэдий ч импорт 11.6%-иар буюу 439.6 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1559.4 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 687.6 сая ам.доллараар өссөн үзүүлэлт  юм.     

Валютын төлбөртэй худалдааны тэнцэл нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид нөлөөлдөг суурь хүчин  зүйлүүдийн  нэг  юм.  Валютын  төлбөртэй  худалдааны  тэнцэл  2016  оны  эхний  12  сарын  гүйцэтгэлээр 1619.8 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 435.4 сая ам.доллараар өссөн байна.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 59.5% буюу 4923.4 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.3% буюу 936.2 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 6.4%-иар, ОХУ-тай хийсэн худалдаа 14.7%-иар тус тус буурсан байна.

Эх сурвалж : Монголбанк

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ