Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар хотын даргын дэргэд өргөтгөсөн зөвлөл байгуулагдлаа. Нийслэлийн хөгжлийн үзэл баримтлал, стратеги, нийгэм эдийн засгийн бодлогын асуудлаар хотын даргад зөвлөх үүрэг бүхий уг өргөтгөсөн зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл, бизнес эрхлэгчид багтаж байна. Салбар  салбарын төлөөлөл  багтсан нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн зөвлөл нь  25-30 хүний бүрэлдхүүнтэй байхаар захирамжинд тусгажээ. Зөвлөлийн гишүүнээр  Монгол Улсын  Ерөнхий сайд асан  Ш.Гунгаадорж, МУ-ын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан  Д.Мөнхөө, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч  Д.Рэгдэл,  МОНЦАМЭ агентлагийн гүйцэтгэх захирал, МУСГЗ сэтгүүлч Б.Ганчимэг,  НИТХ-ын дарга асан  Т.Билэгт, “Эм Си Эс” группын Ерөнхийлөгч  Ж.Од, Улаанбаатар хотын худалдааны танхимын  Ерөнхийлөгч  Ж.Оюунгэрэл  зэрэг салбар салбарын  нэр хүндтэй  хүмүүс багтжээ.

Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр Туушин  зочид буудалд болж, 2017 онд  хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар   нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. 
1485239904urgutgusun zuvlul (2).jpg

Уулзалтын эхэнд  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэлэхдээ “Засаг даргын дэргэдэх зөвлөл зөвхөн цөөн тооны  төрийн захиргааны албан тушаалтнаас бүрддэг байдал 20 гаруй жил явж ирсэн. Миний хувьд дэргэдэх зөвлөлөө өргөтгөж, олон байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж үзсэн. Шийдвэрийн хэрэгжилтэнд ч сайнаар нөлөөлж,  дарга нар  биш иргэдийн оролцоотойгоор  нийгэмд үр дүнгээ өгөхүйц оновчтой шийдвэрүүд гарна гэж харж байна. Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд та бүхний оролцоо маш чухал. Тиймээс нийслэлийн Засаг даргын дэргэдэх өргөтгөсөн зөвлөлийг байгуулж, өнөөдөр анхны уулзалтаа хийж байна. Улиралд нэг удаа Засаг даргын гаргах гэж байгаа болон гаргасан  захирамж, шийдвэрийн талаар зөвлөлдөнө. Шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах нь их чухал зүйл. Гарсан шийдвэр сайн хэрэгжих үндэс болно гэсэн үг.” гэлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Мөн 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгосонтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулав.

2017 онд Нийслэл төдийгүй Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хувьд амаргүй жил  гэдгийг бид бүгд мэдэж байгаа.  Гэхдээ хотын удирдлагын баг  шалтаг тоочин гараа хумхин суухгүй. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж, иргэн рүүгээ чигэлсэн хөрөнгө оруулалтыг хийх болно. Тухайлбал  ирэх  1983 оноос хойш  нийслэл хотод Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс хойш ганц ч эмнэлэг баригдаагүй. Бид энэ дөрвөн жилд багтаан 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн  эмнэлэг, 10  эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилж,  дүүргийн эмнэлэг болон өрхийн эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилт тавьж байна.  Иргэдээ тав тухтай амарч, зугаалах орчныг бүрдүүлж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко хот болох зорилтыг хэрэгжүүлнэ. Авто замын салбарт гэхэд Азийн хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд “BRT” төслийн ажлыг эхлүүлэн 2019 онд эхний 4 шугамыг ашиглалтанд оруулна. 3 том гүүрийг шинэчилж,  Улаанбаатар-Чойр чиглэлийн  4 урсгалтай авто замын ажил хийгдэнэ. Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц зэрэг бүтээн байгуулалтууд хийнэ гэдгээ хэллээ.

Боловсролын салбарт 3 ээлжээр хичээллэдэг 31 сургуулийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөтгөх ажил хийхээр төлөвлөж байгаагаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хэллээ. Энэ онд хийх хамгийн том ажил нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхээр төлөвлөж байна. Бид “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. Одоо үзэл баримтлал нь батлагдчихвал УИХ-д өргөн баригдахад бэлэн болсон.” гэлээ. Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүд  хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар нээлттэй санал бодлоо хэлж, хотын эрх  зүйн байдлыг шинэчлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1485239920urgutgusun zuvlul (1).jpg

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ