2019 он гэхэд тусгай замын автобусны дөрвөн шугамтай болно



Улаанбаатар хот 2019 он гэхэд тусгай замын автобусны дөрвөн шугамтай болно.

“Тусгай замын автобус BRT” төслийг хэрэгжүүлэхээр 2014 онд гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл тодорхой ажил хийгдээгүй байгаа юм.

Тэгвэл Нийслэлээс энэ ондоо багтааж уг төслийг хөдөлгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр хоёр жилийн дараа гэхэд нийслэлчүүдийн автобусанд зарцуулдаг цаг багасах юм.

Өөрөөр хэлбэл “Тусгай замын автобус BRT” төслийг Азийн Хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд шаардагдах хөрөнгийн хэмжээ 150.2 тэрбум төгрөг байна гэж Нийслэлийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ