Транспэрэнси интернэйшнл байгууллагаас жил бүр авлигын индексийг танилцуулдаг. Тус байгууллагын Монгол дахь төлөөлөгч О.Батбаяр өнөөдөр 2016 оны төсөөллийн индексийг танилцууллаа. Ингэхэд манай улс 100 онооноос 38 аноо авч, 87 дугаарт оржээ. Ингэж өмнөх оноос 15 байраар ухарлаа.
Ямайка, Лисота улсууд бидний өмнө, Замби, Индонез улсууд манай араас жагсчээ.
Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн чуулга (ДАВОС) гэх мэт нөлөө бүхий 9 байгууллага маш олон үзүүлэлтээр улс орнуудад үнэлгээ өгч, дээрх оноог тогтоодог байна.
Монгол Улс ямар оноо авч байв?