Засгийн газрын үнэт цаасны шинэ арилжаа өнөөдөр Хөрөнгийн биржид нээгдлээ. Тус үнэт цаас нь 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай, жилийн 17.911 хувийн хүүтэй байх юм. Мөн 156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай, жилийн 18 хувийн үнэт цаасыг арилжина. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны энэ оны нэгдүгээр улирлын арилжааны хуваарийн дагуу уг арилжаа энэ сарын 28-нд хийхээр товлосон байсан юм. Ээлжит арилжааг сар шинэ тохиож байгаатай холбогдуулан хугацааг урагшлуулан зохион байгуулж байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа