УНТЭ-ийн эмч нар “Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор”-ын хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийлээ



Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн гурав дугаар сарын 03-ны өдрийг “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан билээ.
Энэ өдөртэй холбогдуулан УНТЭ-ийн чих, хамар хоолойн эмч нар өнөөдөр “Сувиллын  цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор”-ын хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийлээ.
Энэ үеэр хүүхдүүдийн чихийг цэвэрлэж,  сонсголын аппартаар сонсголыг шалгаж, үзлэг хийсэн юм.
Тус арга хэмжээтэй холбоотой зарим зүйлийг УНТЭ-ийн ЧХХСТ-ийн сонсголын эмч Б.Мишээлээс  зарим зүйлийг тодрууллаа.
1488519903ANK_5921.JPG
Сонсголыг хамгаалах дэлхий өдрийг манай хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?
Манай улсад энэ өдрийг тэмдэглээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байна. Тус өдрийг тохиолдуулан жил бүр олон арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Сувиллын  цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор”-ын хүүхдүүдэд  үзлэг хийлээ. Энэ эмгэгээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, зохих арга хэмжээг авснаар  хүүхдийн  хэл ярианы хөгжил саатах,  суурь боловсрол эзэмшиж чадахгүй байх,  нийгмээс гадуурхагдах зэрэг сөрөг үр дагавар үгүй болох юм.
Хүүхдүүдийн чих ер нь их эмзэг байдаг. Ямар аппаратаар үзлэг оношилгоо хийж байна вэ?  
УНТЭ-т Улаанбаатар Peace avenue rotary club"-н санаачилгаар АНУ-ын "Сиатл ротари" болон Олон улсын сонсголын бууралттай хүүхдийн сангийн тэргүүн Page-ийн санхүүжилтээр "PATH medical solutions" тоног төхөөрөмжийн компаний дэмжлэгтэйгээр Сонсгол бууралтын эрт илрүүлэх скрининг шинжилгээ болох ABR, TEOAE буюу дотор чих, сонсголын мэдрэлийг шалгах оношлогооны аппараттай болсон.
Энэ аппаратаар ABR, TEOAE буюу дотор чих, сонсголын мэдрэлийг шалгах оношлогоог хийснээр 3 дугаар шатны эмнэлэг дүлийрэлтийг эрт хугацаанд илрүүлэх болон чихний хавдар (8 дугаар мэдрэлийн хавдар)-ыг эрт илрүүлэх, ухаангүй хариу урвал өгөх чадваргүй эмчлүүлэгчийн сонсгол бууралтыг тогтоох, хөдөлмөрийн чадвар алдалттай үйлчлүүлэгчийн сонсголын бууралтыг бодитой тогтоох, төрөлхийн болон олдмол шалтгаантай дүлийрэлийг эрт илрүүлж, оношилсоноор дунд болон дотор чихний суулгацыг цаг алдалгүй эрт хийх боломжтой болсон юм.
Эцэст нь хэлэхэд хүүхэд тань сонсохгүй бол ярихгүй. Бидний үеийнхэн хүүхэдтэй болж эхэлж байгаа тул урьдчилан сэргийлж хүүхдийнхээ сонсголыг бага насанд нь илрүүлж эмчлүүлвэл эмчилгээ авахдаа амархан байх болно.
-Нярай хүүхдийн чих гэнэт өвддөг. Энэ юутай холбоотой вэ?
-Дунд чихний хурц, архаг үрэвслүүдээр нярай хүүхдүүд их өвддөг. Үүний гол шалтгаан нь сонсголын гуурсны онц­логтой холбоотой. Чих, хамар хоёрыг хооронд нь холбосон сонсголын гуурс гэж байдаг. Хүн амьсгал авах, ханиаж найтаахад сонсголын гуурс онгойж дунд чихэнд агаар орж агаарын солилцоо хийж байх ёстой. Гэтэл хамар битүү үед амьсгалын гуурс битүүрснээс дунд чихний хөндийд хурц үрэвсэл үүсдэг. Нярай хүүхдийн дунд чихний сонсголын гуурс өргөн, богино, цусны судсаар баялаг байдаг болохоор хамар нь битүү­рэнгүүт үрэвсэл үүсгэх гол шалтгаан болдог.
Үүнээс урьдчилан сэр­гий­лэхийн тулд яах ёстой вэ?
-Хэтэрхий чангаар юм сонсохыг хориглоно. Хэтэрхий шуугиантай ор­чинд ажилладаг албан газ­рууд ажилчдынхаа эрүүл мэндийг бодохын тулд сонсгол хамгаалах хэрэгс­лүүдийг сайн хэрэглэх ёстой. Чих нь шуугидаг, сонсгол буурсан тохиолдолд эмчдээ сайн үзүүлээрэй. Чихийг хамаагүй ухахгүй байх хэрэгтэй. Ус оруулснаас хэнгэрэг цоорч, гэмтэнэ. Хоёрдугаарт, суваг гэмтдэг. Суваг гэмтсэнээс халдвар орох аюултай.  Энэ мэт энгийн дадлыг хэвшүүлэх хэрэгтэй.
 
1488519951ANK_5926.JPG
1488519951ANK_5926.JPG
1488519966ANK_5919.JPG
1488519960ANK_5917.JPG
1488519961ANK_5915.JPG
1488519968ANK_5911.JPG
1488519975ANK_5907.JPG
1488519973ANK_5905.JPG
 
1488520023ANK_5933.JPG
1488520023ANK_5933.JPG
1488520023ANK_5932.JPG
1488520025ANK_5931.JPG
 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ