Одоогоос 10 гаруй жилийн өмнө коллежийн статустай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ их сургууль болон өргөжжээ. Эрүүл мэнд, сувилахуй, төрийн захиргаа, бизнесийн удирдлага, инженерчлэлийн чиглэлээр тус сургуульд нийт 4000 гаруй оюутан суралцаж байна. Харин 200 орчим багш, ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байгаа гэв. БСШУС-ын сайд Ж.Батсуурь тус сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгаад нь тус хамт олонд талархал илэрхийлэв. Түүнчлэн оюутан залууст хандаж “Сурсан шиг суралцаж, эзэмшсэн мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж ажиллаарай”. Монгол Улсын шилдэг сургалтын орчинтой сургуулиар шалгарсан тус сургуулийн хамт олон ОХУ, Япон, БНСУ зэрэг олон улсад нэр хүнд бүхий их сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.