Ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлнэ



Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны өдрийн А295 тоот тушаал “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу ипотекийн зээлийг ипотекийн зээлээр баталгаажсан бонд(ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна.

Шинэ журам батлагдсанаас хойш 2017 оны хоёрдугаар сарын байдлаар Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 142.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 2042 иргэний ипотекийн 8 болон 5 хувийн зээлийг бүрэн шийдвэрлээд байна.

Үүнд:

2016.10-р сард – 35.7 тэрбум төгрөг – 481 зээлдэгч /8%/

2016.10-р сард – 10.92 тэрбум төгрөг – 169 зээлдэгч /5%/

2016.11-р сард – 24.6 тэрбум төгрөг – 373 зээлдэгч /8%/

2016.12-р сард - 23.8 тэрбум төгрөг – 268 зээлдэгч /8%/

2017.01-р сард – 23.6 тэрбум төгрөг – 365 зээлдэгч /8%/

2017.02-р сард 24.3 тэрбум төгрөг – 396 зээлдэгч /8%/ Монголбанкны санхүүжилтээр ипотекийн 5 болон 8 хувийн зээлд хамрагдаад байна.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хүрээнд Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй боловч ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг 2018 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ.

Монголбанк 2017 оныг дуустал ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хүрээнд үргэлжлүүлнэ. Санхүүжилтийн бусад хэсгийг Монгол Улсын Засгийн газраас улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэнэ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ