Ингээд түүний хүсэлтийг хэлэлцээд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баяр”-ын өдөр болгожээ. Монгол ардын хувьсгалт цэрэг нь Монгол Ардын хувьсгалын голомт Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхдугаар ялалтаа гурав дугаар сарын 18-ны өдөр байгуулсан учир энэ өдрийг цохон тэмдэглэх болсон байна. Улмаар жил бүр улс нийтээр ёслон өнгөрүүлж байхыг тогтоолд тусгаад жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг цэргийн бүх албан хаагчдын амралтын өдөр болгож байжээ. Харин үүнээс хойш 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Э.Бат-Үүл нар энэ хуулийг санаачлан өргөн барьсан юм. Харин үүнээс хойш 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Э.Бат-Үүл нар энэ хуулийг санаачлан өргөн барьсан юм.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа