Шүүхийн танхимд 3.2 кг хүү төрлөө



ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд өнөөдөр иргэдийн төлөөлөгч эмэгтэй нярайлж, Шүүгчийн туслах Б.Солонго эх барьж авчээ.  Амаржсан эх Б.Чимгээ 3 кг 200 грамм жинтэй хүүтэй болсон байна. 

 

Б.Чимгээгийн хувьд иргэний үүргээ биелүүлж, шүүх хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. Гэтэл гэнэт төрөхийн өвдөлт эхэлж, түргэний эмч нар ирж амжаагүй байхад хүүхэд төрсөн байна. Түүний 4 дэх хүүхэд ийнхүү шүүх хурлын танхимд мэндэллээ. 

Энэ мэдээллийг Шүүхий Ерөнхий Зөвлөлөөс албан ёсоор баталгаажуулав. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ