Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 37 жолоочийг илрүүлжээ



2017 оны 03 дугаар сарын 20-ны Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 309 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 241 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 9, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 2, зорчигч хэлбэрээр 2 хүүхэд өртсөн байна.  

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 37 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Оросын оршуулганы газрын хойд замд T.Mark-2 маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 11 настай А-г мөргөж гэмтээсэн.

Орон нутагт:

  1. Архангай аймгийн хашаат сумын нутаг Жаргалант багийн Суурь гэх газар шороон замд Ж жолоочтой улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч Ж-н амь нас хохирсон.
  2. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Тахилтын даваа гэх газар засмал замд амины H.Mighty маркийн автомашины жолооч Б нь H.Aerospace маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Б-н амь нас хохирч, 1 хүн гэмтсэн

ЖОЛООЧ ТА ОРОЙ, ҮДЭШ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХДОО ӨӨДӨӨС ИРЖ ЯВАА АВТОМАШИНДАА ГЭРЛЭЭ ЗААВАЛ ШИЛЖҮҮЛЭЭРЭЙ. ХУРЦ ГЭРЭЛД ГЯЛБАХ АЮУЛТАЙ

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ