Үерийн далан сэтэлж, засвар ажиллуулж байсан иргэдэд шаардлага хүргүүлжээ



Нийгмийн сүлжээгээр нийтийн эзэмшлийн талбай болох үерийн даланг сэтэлж, автомашины засварын цэг болгож, улмаар тосолыг нь жалга руу урсгаж байгаа мэдээлэл түгсэн. Тэгвэл энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, байгаль орчны улсын байцаагчид хамтран тус газарт шалгалт хийжээ.

Энэ нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойргийн “Сансар” худалдааны төвийн эсрэг талын үеийн далан аж. Шалталтын хүрээнд автомашины засварын үйл ажиллагааг нь зогсоох тухай албан шаардлага өгсөн байна.

Мөн тухайн иргэд ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогджээ. Өнөөдөр уг асуудлыг хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн улсын байцаагчид тус газарт ажиллах юм байна.

Хэдийгээр иргэд ажил хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралаа залгуулах эрхтэй ч байгаль орчноо хамгаалах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Түүнчлэн нийтийн эзэмшлийн  талбайд ямар нэгэн үйл ажиллагаа зөвшөөрөлгүй эрхлэх хориотой юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ