“Байгаль нуурын цутгалан Сэлэнгэ мөрөн дээр монголчууд УЦС барихгүй” хэмээн ОХУ-ын Байгаль орчин, эколог, тээврийн сайд Сергей Иванов “Россия-24” сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэнийг РИА Новости дамжууллаа.
“Би энэ асуудлыг сайн мэднэ. Монголчууд Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ ийм явдал болохгүй” хэмээн сайд хэлжээ.
Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих нь Байгаль нуурт аюул учруулах эрсдэлтэй хэмээн Оросын эрдэмтэд үзэж байгаа юм.