аврын чуулганыг ирэх долоо хоногт нээнэ



УИХ-ын хаврын чуулган ирэх долоо хоногийн лхагва гариг буюу дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ. Хуульд зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулганыг нээдэг.

Чуулганыг нээх хугацаа ойртож буй учраас хууль тогтоогчид гадаад, дотоод дахь томилолтоо өндөрлүүлж, Улаанбаатар хотын зүг мордож байна.

Харин УИХ-ын даргын хувьд Япон улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотоос мордлоо. Айлчлал гуравдугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. Дараа нь Бангладеш улсыг зорьж, Олон улсын парламентын холбооны хуралд оролцоно.

УИХ-ын хаврын чуулган эхлэхээс урьтаж УИХ-ын дарга эх орондоо хүрэлцэн ирнэ.

Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ хамгийн тэргүүнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батална.

Засгийн газрын хувьд 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Ингэхдээ орлого нэмэгдүүлэх, төсвийг тогтворжуулах зорилгоор зургаан төрлийн татварыг нэмэх, мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байхаас гадна Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгох, зарим зардал шаардсан хуулийн төслийн үйлчлэх хугацааг зогсоох зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөсөн.

Эдгээрийг нэг бүрчлэн УИХ батлах уу, аль эсвэл зарим нэг өөрчлөлт оруулж, өөр даалгавар Засгийн газарт өгөх үү гэдэг нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ