Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгө нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай, Монгол, Италийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай, Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох талаар хэлэлцэх юм. Мөн Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын талаар авах зарим арга хэмжээний тухай, 2016 онд иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад Батлан хамгаалахын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолт, Газрын нэгдмэл сангийн 2016 оны улсын нэгдсэн тайлан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах Үндэсний стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг багтжээ.