Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөв дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажлын явцтай танилцлаа.
“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” гүүрний шавыг дөрөвдүгээр сарын эхээр тавих юм. Тус ажлын хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажил хийж эхлээд байгаа ажээ.
Уг төсөл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу батлагдсан ерөнхий үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэйгөөр үйлажиллагаа явуулж байгаа юм байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ асуудлаар гүйцэтгэгч аж ахуйн нэгжид бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл бүхий самбарыг байрлуулж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх шаардлагыг тавьлаа.