Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит "Монгол бичгийн улсын уралдаан" болно



Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан-2017” 16 дахь жилдээ болох гэж байна.

Уралдаанд төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, ЕБС-ийн мэргэжлийн багш, их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн ангилалд явагдах ба бүтээлийг энэ сарын 25-ны дотор МУИС-ийн хичээлийн II байрны 305 тоотод хүлээн авах гэнэ.

Уралдааны журам нь “Эх хэл, Монгол бичгээ төгс эзэмшихийн учир утга” хэмээх сэдвийн дагуу Монгол бичгээр алдаагүй зөв, сайхан найруулгатай, хичээнгүйгээр 120-140 үгэнд багтаан зохион бичих юм байна. Гэхдээ бийр, хулсан ба төмөр үзэг гэх мэт аль ч хэрэгслээр бичиж болох гэнэ.

Уралдааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудас (www.num.edu.mn; http://ims-num.org) –аар зарлах аж.

Шагналын хувьд ангилал тус бүрийн эхний дөрвөн байрт шалгарсан оролцогчийг өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалаар “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр” шагнаж, урамшуулах нь ээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ