Forbes сэтгүүл тасалбар худалдаагаар болон прокатаар хамгийн их орлого олсон, шинэ жилийн сэдэвтэй 25 киног нэрлэсэн байна.
Энэ жагсаалтын эхэнд найруулагч Крис Коламбусын 1990 оны бүтээл Макколей Калкины гол дүрд нь тоглосон “Гэртээ ганцаараа” кино америкийн прокатаар 285,8, дэлхий дахинаас 476,7 сая доллар орлого олсноороо оржээ.
Аман хүзүүнд Жимм Керрийн тоглож 2000 онд дэлгэцэнд гарсан “Шинэ жилийг хулгайлагч Гринч” гэдэг кино АНУ-д 260 сая долларын орлогоороо орж байна.
Жаал хүү умард туйлаар аялдаг тухай найруулагч Роберт Земикисийн “Умард туйлын аялал” гэдэг кино 2004 онд гарсан нь америкийн зах зээлээс 183,4, дэлхий дахинаас 306,9 сая доллар хамж чадсанаараа гуравдугаарт байрт оржээ.
Үүний дараа 173,6, сая долларын орлого олсон “Гэртээ ганцаараа-2 буюу Нью-Йоркт орхигдсон нь” кино орсон бол 173,4 сая долларын орлого олсон “Анахай” тавдугаарт орж байна.
Жагсаалтын эхний 10-т 144,8 сая долларын орлоготой “Санта Клаус”, 139,2 сая ын орлоготой “Санта Клаус-2”, 137,9 сая долларын орлоготой “Шинэ жилийн түүх”, “120,2 саяын орлого олсон “Дөрвөн шинэ жил”, 24,5 сая ын орлоготой “Санта Клаус-3” кинонууд багтжээ.