“HORECA ULAANBAATAR ЕХРО -2017” үзэсгэлэн 9 дэх жилдээ зохион байгуулагдана



Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар зүй ёсоор орж, жил ирэх тутам ажлын  байр, хөрөнгө оруулалт нэмэгдэх боллоо. Тус салбарын хөгжлийг даган олон улсын техник технологи нэвтэрч, гадаад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл олшрох болсон байна.

Үүнтэй уялдан Монголын зочид буудлуудын холбоо  нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид, хүнс, ахуй хэрэглээний ханган нийлүүлэгч байгууллагуудын дунд “HORECA ULAANBAATAR ЕХРО” үзэсгэлэнг жил зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид хоорондоо хамтран ажиллах, мэдээлэл солилцох, шинэ техник технологитой танилцах, туршлага судлах боломжууд нээгддэг юм.

Жил бүр үзэсгэлэнд оролцогчдын тоо эрс нэмэгдэж байгаагаас харахад салбарын бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсныг илтгэж байна. Энэ удаагийн  “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” үзэсгэлэн 9 дахь жилээ зохион байгуулагдах бөгөөд  04-р сарын 14-15-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.

Мөн ХХҮҮХҮЯ, БОАЖЯ, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, НМХГ зэрэг байгууллага үзэсгэлэнг дэмжин ажиллаж байгаа нь зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид нэгдсэн нэг бодлого чиглэлтэй ажиллаж байгааг харуулж байгаа юм. “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017”  үзэсгэлэнгийн үеэр шилдэг оролцогчдыг “Шилдэг стэнд”, “Өвөрмөц оролцогч”, “Ивээн тэтгэгч” гэсэн номинациар шалгаруулна

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ