Харамсалтай нь эрх баригчид Шүүх засаглалын хүрээнд дорвитой бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадаагүйгээс Монгол улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх боломжгүй байдал бэхжиж шударга бус байдал ТАХАЛ мэт газар авч албан тушаал, хээл хахуулийн гэмт хэрэг илрүүлэлт, шийдвэрлэлт туйлын хангалтгүй байгааг онцлон тэмдэглэх ёстой. Төсөв хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэлд шунахайн сэдлээр хүрэхийг санаархагчид олширч, тэд төрийн эрх мэдэлд элдэв хуйвалдаанаар хүрч хэдэн арван тэрбумаар нь төсөв хөрөнгийг шамшигдуулж, завшиж, үрэгдүүлж энэ нь Монгол улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болсныг та бид бүгд мэдэрч байна.
Шүүх засаглалын байгууллагууд Үндсэн хуулийн 2-р бүлэг 19-р зүйлд заасан үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа явдал нь Монгол улсын иргэд өөрийн эрхгүй эвлэлдэн нэгдэж, шударга бус явдалтай тэмцэх гол шалтгаан болж байна.Үүний учир 2017.05.29-ний өдөр Эрх чөлөөний талбайд “ШУДАРГА ШҮҮХ Монголыг аварна” цуглааныг зохион байгуулах гэж байна. Мөн цуглааны өмнө “Яагаад шударга шүүх Монголыг аврах ёстой вэ” лекс болон “Шүүхийг шинэчлэе” сэдэвт цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна. Та бүхнийг нэгдэхийг уриалж байна.