Наадмын НЭЭЛТИЙГ Н.Наранбаатар НАЙРУУЛНА



Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа. 

Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцов. Энэ Зардал нь эцэслэн батлагдаагүй бөгөөд Засгийн газрын хуралдаанаар батлах юм.

Урлаг соёлын арга хэмжээг Монгол Улсын төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулахаар болжээ. Урлаг соёлын арга хэмжээний нийт зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш  цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр  тус тус төсөөлсөн байна. Өнгөрсөн оны баяр  наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал 991 сая төгрөг байсан аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ