Дэлхийд хамгийн өндөр үнэтэй "ЭЭМЭГ-ийг дуудлагаар худалдана



Дэлхийд хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байгаа 14.54 каратын "Apollo Blue" болон 16 каратын "Artemis Pink" очир эрдэнийн шигтгээтэй ээмгийг өчигдөр Лондон хотноо танилцуулсан байна.

Энэхүү ээмгийг ирэх тавдугаар сарын 16-нд Швейцарын Женев хотод дуудлага худалдаанд оруулах юм байна.

Цэнхэр болон ягаан очир эрдэнэ шигтгэж хийсэн энэхүү ээмэг нь 50-70 сая ам.долларын үнэ хүрэхээс гадна "Apollo Blue" дангаараа 38-50 сая ам.доллар, "Artemis Pink" нь 12.5-18 сая ам.доллар хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Үүнээс гадна 14.54 каратын "Apollo Blue" нь дуудлага худалдаанд орж буй хамгийн том, тансаг цэнхэр очир эрдэнэ гэдгээрээ онцлог ажээ.

Эх сурвалж: Албан ёсны эх сурвалж REPORT.MN

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ