Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Сингапур улсын “По Голден Гэр Ресурсес” компани хооронд “Нүүрсийг хийжүүлж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тухай” харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. “По Голден Гэр Ресурсес” компанийн ерөнхий захирал По Кай Пин “Нүүрсийг хийжүүлэх үйлдвэр барьж, хийг импортлох, экспортлох чиглэлээр Эрчим Хүчний Яамтай хамтран ажиллах сонирхолтой байна” гээд урьдчилсан ТЭЗҮ-г гардуулж өгөв.
Уг санамж бичиг нь Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнгийн /2016 оны 7-р сарын 14-ний өдөр/ Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэр байгуулсан санамж бичгийн үргэлжлэл юм.