Баянхонгор аймаг эко автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүллээ. Тэд эх орондоо үйлдвэрлэсэн бага оврын автобусаар иргэдэд үйлчилэх юм байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тус аймгийн ЗДТГ, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Төгс төгөлдөр үйлс” ХХК, “Эколог бус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Эхний ээлжинд “Экоавтобус” хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, ахмадуудад ирэх долдугаар сараас эхлэн хөнгөлөлттэй үнээр үйлчилэх юм байна.
Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн энэхүү эко автобус цахилгаанаар явдаг тул байгаль орчинд ээлтэй, орчны болон агаарын бохирдол үүсгэдэггүй эдийн засгийн хэмнэлииэй зэрэг олон давуу талтай юм.
Нийтдээ найман эко автобусыг “Төгс төгөлдөр үйлс” ХХК-д эзэмшүүлэх замаар нийтийн тээвэрт явуулна. Нийт санхүүжилт 243 сая төгрөг бөгөөд эх үүсвэрийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээр шийдэхээр болсон байна.