Хангайн бүсийн хүүхдийн III чуулган боллоо



Өвгөнжаргалант хүүхдийн зусланд 2016 оны 09 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн БНОНХХ-1,2 байгууллагууд хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдийн оролцоо” хангайн бүсийн чуулганыг амжилттай зохион байгууллаа. Чуулганд Баянхонгор, Архангай, Булган, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл, Завхан аймгуудын төлөөлөл нийт 140 хүн оролцов.

Чуулганы нээлтэд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр оролцож чуулганд оролцогсдод амжилт хүсэн цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж хүүхдийн төлөөх сайн үйлс бүхнийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн БНОНХХ-2, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтэн,хөтөлбөрийн зохицуулагч нар урилгаар оролцож салбарын шинэчлэлийн бодлогыг танилцууллаа.

Чуулганы төлөөлөгчид “Хангайн бүсийн хүүхдийн хөгжил, оролцоо-II” чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтээ танилцуулан хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллыг сайжруулах чиглэлээр орон нутагт хэрэжүүлсэн шинэлэг ажлууд, сайн туршлага, хүрсэн үр дүнгээ хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжөө батлав.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ