Гэр бүлээ бат бэх, аз жаргалтай байлгахын тулд дараах хэд хэдэн зөвлөгөөг баримтлах хэрэгтэй
Нөхрүүдэд өгөх зөвлөгөө:
- Долоо хоногт ядахдаа ганц удаа үдийн хоолны дараа эхнэртэйгээ хамт цэвэр агаарт зугаалж бай.
- Ажлаасаа ирээд эхнэрээ чин сэтгэлээсээ үнсэнэ, битгий озож байгаа дүр үзүүл
- Үнэ багатай ч хамаагүй бэлэг байнга өгч гэргийгээ баярлуулж бай.
- Өдрийн цагаар гэргийдээ зүгээр л утасдаж хайртай хэвээр байгаагаа илэрхийлж өдрийн цагаар тэвэрч үнсэж бай.
Эхнэрүүдэд өгөх зөвөлгөө:
- Нөхрөө ажлаас ирэхэд хийж байгаа ажлаа орхиж, гүйн ирж угтаж бай. Одоохон очлоо гэж гал тогооны өрөөнөөс бүү хашгир.
- Хөнжил дотор заримдаа санаачилгыг гартаа авч юу хүсэж байгаагаа илэн далангүй хэл.
- Зурагтаар спортын уралдаан тэмцээн үзэж байхад нь нөхрөө битгий уурлаж зандар.
- Нөхөртөө ажлаас ирсний дараа тайвшрах хугацаа олго.
- Долоо хоногт ядахаа ганц удаа гэр бүлийн ажил төрөл ярьж залхаахгүй байх.
Ямагт хэлж байвал зохих үгс:
- Чи минь хорвоогийн хамгийн сайхан бүсгүй
- Чамтай хамт байхад тайвшрах юм
- Чи л ганцхан намайг зөвөөр ойлгох юм.
- Миний бүрэн итгэдэг цорын ганц хүн нь чи.
- Надад чамаас өөр дотно хүн энэ ертөнцөд байхгүй.
- Чи минь хийморьлог хүн
- Энэ асуудлыг чи сайн мэддэг хүн, надад зөвлөөч
- Би энэ ажлыг чамаас илүү хийж чадахгүй.
- Чамд талархаж , баярласнаа илэрхийлэх үг олдохгүй байна.
- Хайрт минь, хонгор минь баярлалаа
- Чамаас нэг зүйл аминчлан гуймаар байна.
- Уг нь ингэвэл зүгээр юм шиг бодогдоод байна
- Хамтдаа нэг арга бодож олъё.
“Дуугаа тат, хоцрогдсон амьтан, азгүй новш, чамаас болж ажил бүтэлгүйтэх юм" Гэсэн бүдүүлэг үгс хэлэхгүй байх хэрэгтэй.
Үг яриагаа хянах тухай
Биесээ зандран хашгирч бүдүүлэг үг хэлснээр гомдоож дургүйцэл уурыг нь хүргэнэ. Гэвч чихэнд аятайхан үгийг байнга давтаар байхаар улиг болж эгдүүлцэл, дургүйцэл төрүүлнэ.
Гэр бүл болгонд гомдлоо тайлж алдааг цайруулж, сэтгэл санааг тайвшруулдаг үгс бий, гэхдээ хориотой үгүүд байдаг. Гэр бүлийн гишүүн бүр ярьж хүүрнэж байгаа үг, ярьж байгаа аялгад үргэлж хяналт тавьж байвал зохино. Гэр бүлд хэлэхээс зайлсхийх ёстой зарим үгийг сонирхуулъя:
- Би хэдэн удаа хэлэх юм бэ чамд
- Чи ер нь юу дандаа бодож явдаг амьтан бэ?
- Иймхэн зүйлийг санаж тогтоож чадахгүй байна гэж үү дээ?
- Чи харахгүй байна уу, хоёр нүд чинь сийчийхээ юу?
- Чи яагаад дандаа ингэж баргар царайлж байдаг юм бэ?
- Бусад хүмүүс болоод л байх юм, гэтэл чи гэж үйлс чинь харлачихсан амьтан.
- Залхаж гүйцлээ болиоч
- Таны эцэг эхчүүд ийм байдаг байх гэх зэрэг
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа